"В.Путин дайны жигшүүрт гэмт хэрэгтээ хариуцлага хүлээх нь тодорхой" гэж Канадын Ерөнхий сайд мэдэгджээ

"В.Путин дайны жигшүүрт гэмт хэрэгтээ хариуцлага хүлээх нь тодорхой" гэж Канадын Ерөнхий сайд мэдэгджээ

Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо ням гараг /2022.05.08/-т Киев хотод Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Киевт Канадын Элчин сайдын яамаа дахин нээхээ мэдэгджээ.

Тэрээр, “Украинд дрон камер, хиймэл дагуулын зураг, бага оврын зэвсэг, сум хэрэгсэл, зарим санхүүжилт зэрэг нэмэлт цэргийн тусламж үзүүлнэ” гэж мэдэгдээд Канад улсад ирэх Украины бүх импортын бараа бүтээгдэхүүний тарифыг цуцална гэж нэмж хэлжээ. Мөн Ж.Трюдо, “В.Путин дайны жигшүүрт гэмт хэрэгтээ хариуцлага хүлээх нь тодорхой бөгөөд хариуцлага хүлээх ёстой" гэжээ.

Эх сурвалж: CNN