"Монгол Улсад цаазаар авах ялгүй бүс байгуулах" тухай хэлэлцээ Женевт болж, Ц.Элбэгдорж цахимаар оролцжээ

"Монгол Улсад цаазаар авах ялгүй бүс байгуулах" тухай хэлэлцээ Женевт болж, Ц.Элбэгдорж цахимаар оролцжээ

Женев дэх Казахстаны НҮБ-ын төлөөлөгчийн газар болон Төв Азийн орнуудын байнгын төлөөлөгчид, Цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс (ICCC)-той хамтран бүс нутгийн уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтад ОУХТХ-ны дэд ерөнхийлөгч, Швейцарийн Холбооны Ерөнхийлөгч асан Рут Дрейфус, мөн тус комиссын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар цахимаар оролцож, цаазаар авах ялыг халах, Төв Ази болон Монголыг цаазаар авах ялаас ангид бүс болгон өөрчлөх боломжит арга замуудын талаар хэлэлцсэн байна.

ICCC-ийн дэд ерөнхийлөгч Р.Дрейфус Казахстан улс цаазаар авах ялыг халах ажилд ахиц дэвшил гаргаж байгаад баяр хүргэж, Төрийн тэргүүний шинэчлэлийн хөтөлбөрийг сайшааж байгаагаа илэрхийлжээ. Мөн Төв Азийн орнууд болон Монгол Улсын төлөөлөгчид бүс нутгийг цаазаар авах ялгүй бүс болгон өөрчлөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар туршлага, үзэл бодлоо хуваалцжээ.

ICCC нь дэлхий даяар цаазаар авах ялыг халах чиглэлээр ажилладаг бие даасан байгууллага юм. Одоогийн байдлаар 100 гаруй улс хууль тогтоох түвшинд цаазаар авах ялыг халаад байна.

Деловой Казахстан

Эх сурвалж:Деловой Казахстан