"Украинд цэрэг, эдийн засгийн тусламжаа үзүүлсээр байх болно" гэж "Их 7"-ын удирдагчид мэдэгджээ

"Украинд цэрэг, эдийн засгийн тусламжаа үзүүлсээр байх болно" гэж "Их 7"-ын удирдагчид мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй “Их 7”-гийн бүлгийн удирдагчид Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй холбогдож, "Украиныг чөлөөт, ардчилсан ирээдүйгээ баталгаажуулахад нь туслахын тулд цэрэг, эдийн засгийн тусламжаа үргэлжлүүлэн үзүүлнэ” гэдгээ баталж, санхүүгийн хэмжээгээ нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн талаар Цагаан ордноос гаргасан “Их 7”-ын удирдагчдын уулзалтын мэдэгдэлд дурджээ.

Тодруулбал, Цагаан ордны тус мэдэгдэлд, “Бид Украины Зэвсэгт хүчинд үзүүлж буй цэргийн болон батлан ​​хамгаалахын тусламжаа үргэлжлүүлж, Украины сүлжээг кибер гэмт хэргээс хамгаалахад нь дэмжлэг үзүүлж, мэдээллийн аюулгүй байдал зэрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно" гэж дурджээ. Мөн В.Зеленский Их 7-ын удирдагчдад хандан Украин өөрийгөө хамгаалсан хэвээр байх болно. Үүний "эцсийн зорилго" бол Оросыг Украинаас бүрэн гаргах явдал юм” гэжээ.

Эх сурвалж: CNN