Луганкс мужийн сургуульд Оросууд бөмбөг хаясны улмаас 60 гаруй хүн амиа алдсан гэж В.Зеленский мэдэгдэв

Луганкс мужийн сургуульд Оросууд бөмбөг хаясны улмаас 60 гаруй хүн амиа алдсан гэж В.Зеленский мэдэгдэв

Украины зүүн хэсэгт Луганск мужид байрлах сургуульд Оросууд бөмбөг хаясаны улмаас 60 гаруй хүн амиа алдсан талаар тус улсын Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдлээ.

Нөхцөл байдлын талаар Луганскийн амбан захирагч Серхи Хайдай “Telegram” хуудастаа “Оросууд бөмбөг хаях үед тус барилгад 90 гаруй хүн хоргодож байснаас 30-ийг нь л аварч чадлаа. Дэлбэрэлтийн улмаас барилга шатаж, гал сөнөөгчид гурван цаг гаруй ажиллан  түймрийг унтраасан” гэсэн байна. Мөн амиа алдагсдын тоо нурангийг цэвэрлэж дууссаны дараа л баттай мэдэх боломжтой гэв. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш уг халдлагад тун цочирдож буйгаа мэдэгдэн “Дайны үед энгийн иргэдийг ямар ч тохиолдолд өршөөх ёстой” гэжээ. Ойрын өдрүүдэд Луганкс мужид ширүүн тулаан өрнөж байна. Тус бүс нутгийн ихэнх хэсэг нь сүүлийн найман жилийн турш Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хяналтад байсан юм.

Эх сурвалж: BBC