АНУ-ын зэвсгийн компани Украинд туслахын тулд “Javelin” пуужингийн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлнэ гэв

АНУ-ын зэвсгийн компани Украинд туслахын тулд “Javelin” пуужингийн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлнэ гэв

АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгч “Lockheed Martin” компани Украинд Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэхэд тусалж, танк эсэргүүцэгч “Javelin” пуужингийн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар мэдэгдлээ. 

“Lockheed Martin” компанийн захирал Жеймс Тайклет “CBS News”-т өгсөн ярилцлагадаа “одоогийн байдлаар манай компани жилд 2100 гаруй “Javelin” үйлдвэрлэж байна. Үүнийгээ 4000 хүртэл болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэжээ. Хоёрдугаар сарын 24-өөс хойш АНУ жад, гаубиц, зенитийн Stinger систем, сум, хуяг дуулга зэрэг 3.4 тэрбум ам.долларын зэвсгийг Украинд нийлүүлжээ.

Эх сурвалж: Aljazeera