Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Улаан-Үд хотод болсон парадад оролцжээ

Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Улаан-Үд хотод болсон парадад оролцжээ

Дэлхийн 2 дугаар дайны ялалтын 77 жилийн ойд зориулан Буриадын нийслэл Улаан-Үдэд баярын парадыг зохион байгуулжээ. Тодруулбал, тус цэргийн парадад Монголын Зэвсэгт хүчний 30 гаруй цэргийн алба хаагчид оролцсон бөгөөд энэ талаар Оросын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба, “Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Аугаа их Эх орны дайны ялалтын 77 жилд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцож байгаа нь ОХУ болон Монголын Зэвсэгт хүчний хоорондын харилцан итгэлцэл, олон улсын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлж байна" гэж  мэдээлжээ.

Холбоотой мэдээллийг ЭНД, ЭНД дарж үзнэ үү.