В.Зеленский: Дэлхийн хоёрдугаар дайнд өвөг дээдэс маань юу хийснийг мартахгүй. Бид тэр үед ялсан. Одоо ч ялна

В.Зеленский: Дэлхийн хоёрдугаар дайнд өвөг дээдэс маань юу хийснийг мартахгүй. Бид тэр үед ялсан. Одоо ч ялна

Өнөөдөр /2022.05.09/ Дэлхийн II дайны Ялалтын өдрийг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгэндээ, “Барууныхан манай хил рүү аюул заналхийлж халдан довтлоход бэлтгэж байгаа тул Украинд хөндлөнгөөс оролцох нь зайлшгүй шаардлагатай зүйл. Барууны орнууд яриа хэлэлцээ хийх Оросын саналыг огт сонсохыг хүсэхгүй байна” гэжээ.

Харин В.Путиныг баярын мэндчилгээ дэвшүүлэх үеэр мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский өөрийн видео бичлэгийг нийтэлсэн байна.

Тэрбээр, “Бид хүүхдүүдийнхээ эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа тул ялах болно. Найман сая гаруй украинчуудын аминд хүрсэн дэлхийн хоёрдугаар дайнд өвөг дээдэс маань юу хийснийг бид хэзээ ч мартахгүй. Удахгүй Украинд Ялалтын хоёр дах өдөр болно. Бид тэр үед ялсан. Одоо ч ялна. Нацизмыг ялсан өдрийн мэнд хүргэе!" гэжээ.

Эх сурвалж: CNN