В.Путин Ялалтын баярын үеэр үлгэрийн мэт мэдэгдэл хийлээ. Тэр өөрийнхөө итгэхийг хүссэн зүйлд л итгэж байна гэв

В.Путин Ялалтын баярын үеэр үлгэрийн мэт мэдэгдэл хийлээ. Тэр өөрийнхөө итгэхийг хүссэн зүйлд л итгэж байна гэв

Өнөөдөр /2022.05.09/ ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын цэргийн парад болж, энэ үеэр тус улсын ерөнхийлөгч В.Путин үг хэлсэн юм.

Тэрбээр, “Барууныхан манай хилийн дэргэд заналхийлж, манай газар нутаг руу халдан довтлохоор бэлтгэж байгаа тул Украины асуудалд хөндлөнгөөс оролцох нь зайлшгүй шаардлагатай зүйл байсан. Барууны орнууд яриа хэлэлцээ хийх, Оросын саналыг сонсохыг хүсэхгүй байна. НАТО-ийн орнууд биднийг сонсохыг хүсэхгүй байна. Тэд анхнаасаа тэс өөр төлөвлөгөөтэй байсан. Бид үүнийг тод харж байна. Тиймээс Орос түрэмгийллийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан” гэсэн юм.

Харин энэхүү мэдэгдлийг Их Британийн Батлан ​​хамгаалахын сайд Бен Уоллес шүүмжилж “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үлгэр мэт мэдэгдлүүд хийж байна” гэжээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч Путин хэдэн сар, жилийн турш үлгэрийн мэт мэдэгдлийг хийсээр ирсэн. Жишээ нь тэр Украинд НАТО-гийн баазууд байдаг гэж мэдэгдсэн гэхдээ Украинд НАТО-гийн бааз байхгүй гэдгийг Украины элчин сайд танд хэлэх болно биз. Тэр өөрийнхөө итгэхийг хүссэн зүйлдээ итгэж байгаа гэж би бодож байна. Гэхдээ би хатуухан хэлье. НАТО, Их Британи, зүүн Европ Орос руу довтлохоор төлөвлөөгүй бөгөөд хэзээ ч хийхгүй” гэжээ.

Эх сурвалж: BBC

 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

5 цагийн өмнө