В.Путин байлдааны ажиллагаагаа зогсоож, цэргээ татахгүй бол НАТО Украинд тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдэв

В.Путин байлдааны ажиллагаагаа зогсоож, цэргээ татахгүй бол НАТО Украинд тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдэв

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан Украин дахь байлдааны ажиллагаагаа зогсоож, цэргээ татан, энхийн хэлэлцээ эхлүүлэхийг уриалжээ. Хэрэв эс тэгвээс НАТО цаашид Украинд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа Германы “Die Welt” сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Мөн тэрбээр “Тавдугаар сарын 9-ний өдөр буюу Ялалтын баярыг ОХУ “Өрнөдийн талаар худал мэдээлэл тарааж, НАТО-г шүүмжлэх зорилгоор тогтмол ашигладаг байсан” талаар дурджээ.

Харин нөгөө талаас ОХУ НАТО-г буруутгаж буй. Тодруулбал, өнгөрсөн долоон хоногт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров зэвсэгт мөргөлдөөн Украины нутаг дэвсгэрээс цааш тархах эрсдэлтэй байгааг анхааруулж, НАТО-г “төлөөллийн дайн хийж байна” гэж буруутгасан. Тодруулбал, “НАТО төлөөлөгчөө ашиглан, тэдэнд зэвсэг нийлүүлэх замаар ОХУ-тай дайтаж байна” гэсэн юм. Үүнээс өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч ижил төстэй байр суурийг илэрхийлээд байв.

ОХУ Украиныг НАТО, Европын холбоо/ЕХ/-д элсэхийг эсэргүүцэж буй. Харин өнгөрсөн шөнө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украин Европын холбоонд элсэхэд хэдэн арван жил шаардлагатай гэжээ.

Тэрбээр ЕХ-ны парламентад хэлсэн үгэндээ энэ талаар дурдсан бөгөөд Украин шийдвэр хүлээж байх хугацаанд “"Европын параллель нийгэмлэг"-т элсэж болох юм гэсэн байна. ЕХ-ны удирдлагууд Украины гишүүнчлэлтэй холбоотой анхны саналаа ирэх зургадугаар сард олон нийтэд зарлана гэж мэдэгдсэн. Украин ЕХ-нд элсэх өргөдлийн хоёр дахь хэсгийг Брюссельд ирүүлснийг Киевийн албаны хүмүүс өчигдөр/2022.05.09/ баталжээ.

Эх сурвалж: DW




Улаанбаатарт 29 градус дулаан байна

6 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө