АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден саяхан Үндэсний аюулгүй байдлын дээд албан тушаалтнуудтайгаа уулзах үеэрээ, “АНУ-ын тагнуулын мэдээллийг Украинчуудтай хуваалцсан гэх мэдээллийг зогсоох шаардлагатай” гэж мэдэгджээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын тал "Оросын генералуудыг хөнөөх зорилготой" тагнуулын мэдээллийг Украинчуудад өгсөн гэх мэдээллийг “үгүйсгэсэн”-ий дараа Ерөнхийлөгч Жо Байдень, Батлан хамгаалахын сайд Л.Остин, Тагнуулын төв газрын дарга У.Бернс, Үндэсний тагнуулын газрын дарга А.Хейнс нартай тус тусад нь ярилцжээ.
Тэрээр Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украины армитай АНУ юу хуваалцаж байгаа талаар олон нийтэд мэдээлэх нь “тус болохгүй” хэмээгээд, ийм мэдээлэл цацагдахыг зогсоох ёстойг онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: CNN