Өчигдөр /2022.05.09/ ОХУ-ын ялалтын баярт зориулж Буриадын нийслэл Улаан-Үд хотод баярын парад болжээ. Харин тус парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бие бүрэлдэхүүн оролцсон талаар тус улсын хэвлэл онцолсон байна.
Тус улсын нийтлэлд дурдсанаар, "цаг агаарын таагүй байдлыг үл харгалзан энэ чухал өдөр олон үзэгчид цугларчээ. Энэ жил Ялалтын парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бие бүрэлдэхүүн оролцсон нь олны гайхшралыг төрүүллээ" гэжээ.
Мөн нээлтийн үеэр Буриадын тэргүүн А.Цыденов хэлсэн үгэндээ Зөвлөлтийн цэргүүдэд Монгол Улс дэмжлэг үзүүлж байсан тухай дурдаад, “Эрхэм хүндэт ахмад дайчид, эх орны дайчид, ах дүү Монгол Улсын зочид, элэг нэгтнүүд ээ. Та бүхэндээ Аугаа эх орны дайны ялалтын 77 жилийн ойн баярын мэнд хүргэе. 5 дугаар сарын 9-ний өдөр бол манай ард түмний баатарлаг байдал, гуйвшгүй хүсэл зоригийн бэлэг тэмдэг болсон өдөр билээ. Хүнд хэцүү жилүүдэд манай улсын олон үндэстэн ястнууд бүхэлдээ нэгдсэн. Ах дүү Монголын ард түмний тусламжийг бид үргэлж санаж явдаг. Манай улсууд сорилт бэрхшээлийн жилүүдэд бие биедээ үргэлж тусалж ирсэн. Халхын голд хамтарсан тулалдаан хийж, фронт дахь армид маань мах, адуу, дулаан хувцас нийлүүлэхэд Монгол улс дэмжлэг үзүүлж байсныг бид санаж байна” гэжээ.
Харин Буриадын нийслэл Улаан-Үд хотод болсон тус жагсаал ОХУ-ын Украинд хийж байгаа цэрэг, дайны "Z" үсгийн ашигласан нь "Оросын түрэмгийллийг дэмжиж байгаа мэт байр суурийг илэрхийллээ" гэжэ шүүмжлэх манай улсын иргэд олон байна.
Очиод жагсчихаж. Энэ Батлан хамгаалах яам Монгол Улсыг дайныг дэмжигч болгон харагдуулж бол чадаж байна аа! pic.twitter.com/FT0ziurMJ6
— Temuujin Kh (@Temuujin_Kh) May 10, 2022
БХЯ ны явуулсан Монгол цэргүүд өчигдөр Улан Удэ д фашизмын уриан доор жагсаж байгаа байдал. @UKhurelsukh @Saikhanbayr_G pic.twitter.com/S5X3PCOTtj
— Batdorj 🇲🇳🇺🇸🇪🇺🇺🇦 (@batdorj911) May 9, 2022
ФОТО: