ВИДЕО: Хятадын тэнгэр час улаан манангаар бүрхэгдсэн нь "гэрлийн хугарлын үр дүн" гэж тайлбарлалаа

ВИДЕО: Хятадын тэнгэр час улаан манангаар бүрхэгдсэн нь "гэрлийн хугарлын үр дүн" гэж тайлбарлалаа

Хятадын Жоушань боомт хотын  тэнгэр час улаан манангаар бүрхэгдэн, хувирсан дүрс бичлэг цахим орчинд иргэдийн анхаарлыг татаад байна.

“Улаан тэнгэр" нь Хятадын “Sina Weibo”-ийн трэнд сэдэв болж, 150 сая гаруй хүн тус бичлэгийг үзжээ. Хятадын ард иргэдийн тал нь  улаан тэнгэрийг Ковид-19 нэмэгдэж байгаатай холбон, муу ёрын дохио гэж сэжиглэж байгаа аж. Харин зарим иргэд "Осол. удахгүй гарна" гэж таамаглаж байгаа бол зарим хүмүүс гэртээ нуугдах хүнсний хангамжаа бэлтгээд эхэлжээ.

Гэвч орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн цаг агаарын хачирхалтай үзэгдлийг Армагеддоны шинж тэмдэг биш харин гэрлийн хугарлын үр дүн гэж тайлбарласан байна.

"Цаг агаарын нөхцөл байдал сайн байгаа үед агаар мандалд илүү их ус агуулагдах аэрозолийг үүсгэж, загас агнуурын завины гэрлийг хугалж, сарниулж, олон нийтэд харагдах улаан тэнгэрийг бий болгодог" гэж Жоушань цаг уурын товчооны ажилтнууд хэлжээ.

ВИДЕО: 

 

Эх сурвалж: Daily mail