Хайр дурлалаасаа болж хамтдаа шоронгоос оргосон хоригдол, харгалзагч хоёрыг баривчилжээ

Хайр дурлалаасаа болж хамтдаа шоронгоос оргосон хоригдол, харгалзагч хоёрыг баривчилжээ

АНУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ний өдөр /2022.04.29/ хүн амины гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан сэжигтэн 38 настай Каси Уайт болон шоронгийн харгалзагч 56 настай Вики Уайт нар хамтдаа оргож 10 хоног эрэн сурвалжилсны эцэст баривчилжээ.

Тодруулбал, Харгалзагч сэжигтнийг шүүхийн байранд хүргэж, сэтгэцийн эрүүл мэндийг нь шалгуулах шалтгаанаар авч гараад эргэж ирээгүй бөгөөд тэднийг хайр дурлалын холбоотой болсон гэж үзээд байсан юм.Цагдаа нарт хөөгдөх үеэрээ тэдний автомашин осолдож Кэси бууж өгсөн бол Вики өөрийгөө буудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө