БНСУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орлоо

БНСУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орлоо

Өнөөдөр /2022.05.10/ Бүгд Найрамдах Солонгос Улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөж, таван жилийн хугацаатай үүрэгт ажилдаа орлоо.

Юн Сог Ёлын хувьд өдгөө 61 настай бөгөөд 26 жил прокуророор ажилласан нэгэн юм.  Тэрбээр тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр аюул заналхийлэл учруулж байгаа ч Умард цөмийн зэвсгээсээ татгалзвал эдийн засгийг нь сэргээх, ард түмнийх нь амьдралын чанарыг дээшлүүлэх “зоримог” төлөвлөгөө хэрэгжүүлэхэд бэлэн гэж мэдэгдсэн байна.

ОУ-ын хэвлэлээр түүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр Умард Солонгосын дэглэмтэй хатуу байр сууринаас харьцахаа амлаж байсан ч тангараг өргөх үеэрээ харьцангуй зөөлөн үг хэллэг хэрэглэсэн нь Хойд Солонгосын эрх баригчдын цөмийн зэвсэг туршихаас болгоомжилсных байж болзошгүй гэжээ.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө