Япон улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлж, Ерөнхий сайд болон олигархиудыг багтаажээ

Япон улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлж, Ерөнхий сайд болон олигархиудыг багтаажээ

Япон улс өнөөдөр /2022.05.10/ ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлж, Оросын Ерөнхий сайд М.Мишустин тэргүүтэй 130 гаруй хүний ​​хөрөнгийг битүүмжилжээ. Японы шинэ хоригт Оросын найман иргэн, зүүн Украин дахь өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсын 133 гишүүн хамрагдаж байгаа гэж Японы Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Япон улс 3 дугаар сараас хойш Оросын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд үүнд Оросын ерөнхийлөгч В.Путин болон түүний гэр бүлийн гишүүдийн хөрөнгийг битүүмжилсэн юм. Харин ОХУ хариу арга хэмжээ болгож, Японы Ерөнхий сайд Фумио Кишида зэрэг Японы албаны хүмүүсийг өөрийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон байна. 

Эх сурвалж: CNN