"Орос Украины эсэргүүцлийг дутуу үнэлсэн" гэж Их Британийн тагнуулын алба мэдэгджээ

"Орос Украины эсэргүүцлийг дутуу үнэлсэн" гэж Их Британийн тагнуулын алба мэдэгджээ

ОХУ Украины эсэргүүцлийг дутуу үнэлсэн нь Ерөнхийлөгч В.Путиныг өчигдөр /2022.05.09/ “Оросын Ялалтын баярын парад дээр Украин дахь цэргийн томоохон амжилтаа зарлахад саад болсон” гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

Тус яамны мэдээлэлд, ОХУ-ын Украинд хийж байгаа цэрэг, дайны төлөвлөгөө нь хязгаарлагдмал эсэргүүцэлтэй тулгараад, хүн амын төвүүдийг хурдан тойрч гарах боломжтой гэсэн буруу төсөөлөлд үндэслэсэн байх өндөр магадлалтай. Энэхүү таамаглал нь Оросын цэргүүдийг "хамгийн бага зардлаар, хурдан ялалтад хүрэх зорилготой хөнгөн арга барилаар" довтолгоогоо эхлүүлэхэд хүргэсэн. ОХУ-ын буруу тооцоолол нь "тогтворгүй алдагдалд хүргэж, улмаар Оросын үйл ажиллагааны төвлөрлийг бууруулахад хүргэсэн" гэж гэж Их Британийн тагнуулын алба мэдээлжээ.

Эх сурвалж: BBC