"Могойн арлыг эргүүлэн авах гэсэн хэд хэдэн оролдлогыг Украины тал хийсэн" гэж Оросын БХЯ мэдэгджээ

"Могойн арлыг эргүүлэн авах гэсэн хэд хэдэн оролдлогыг Украины тал хийсэн" гэж Оросын БХЯ мэдэгджээ

Өнгөрсөн хоёр өдрийн дотор Хар тэнгис дахь “Могойн арал”-ыг эргүүлэн авах гэсэн Украины цэргүүдийн хэд хэдэн оролдлогыг Оросын арми таслан зогсоолоо гэж Оросын Батлан ​​хамгаалах яам мэдэгджээ.

Яамны хэвлэлийн төлөөлөгч И.Конашенков хэлэхдээ, “Украин Могойн арал руу агаарын болон далай тэнгисийн цохилт өгөх хэд хэдэн цөхрөлтгүй оролдлого хийсэн. Энэ үеэр Орос Украины дөрвөн байлдааны онгоц, тухайлбал гурван Су-24, нэг Су-27, гурван Ми-8 нисдэг тэрэг, шүхэрчинтэй гурван нисдэг тэрэг, нэг Ми-24 нисдэг тэрэг, түүнчлэн тэнгисийн цэргийн хөлөг онгоцоор дайралт хийсэн. Энэ оролдлогын үеэр Украины 50 гаруй цэрэг амь үрэгдсэн” гэжээ. Мөн И.Конашенков Telegram хуудсандаа “Амиа алдсан Украины 24 цэргийн алба хаагчийн цогцос Могойн арлын эрэгт үлдсэн” гэжээ.

Эх сурвалж: CNN