Оросоос Польш руу хатуу үгтэй эсэргүүцлийн ноот илгээжээ

Оросоос Польш руу хатуу үгтэй эсэргүүцлийн ноот илгээжээ

Украин дахь үйлдлээсээ болж барууны орнуудын авсан арга хэмжээний хариуд “ОХУ Европ дахь Элчин сайдын яамуудаа хаах бодолгүй байна” гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, Гадаад хэргийн дэд сайд А.Грушко төрийн мэдлийн РИА агентлагт мэдээлэл өгөхдөө "Энэ нь бидний уламжлалд байдаггүй. Тиймээс дипломат төлөөлөгчийн газруудын ажил чухал гэж үзэж байна” гэжээ. 

Барууны орнууд Москваг Украин дахь цэргийн довтолгоогоо зогсооход хүргэхийн тулд Оросын гол албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах, Оросын төв банкны хөрөнгийг битүүмжлэх, Оросын газрын тосны импортыг хориглох зэрэг олон төрлийн арга хэмжээ авчээ.

Харин өчигдөр /2022.05.09/ Польш улсад суугаа Оросын Элчин сайд руу улаан өнгийн будаг шидсэн явдал болсон. Тэрээр энэ үеэр Дэлхийн хоёрдугаар дайнд нацист Германыг ялсны 77 жилийн ойг тохиолдуулан Варшав дахь Зөвлөлтийн оршуулгын газарт цэцэг өргөх гэж байсан юм. Тэгвэл “улаан будаг”-ны хариуд Оросоос Польш руу хатуу үгтэй эсэргүүцлийн ноот илгээсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. 

Эх сурвалж: CNN