Харьков хотоос холгүй нурсан барилгаас 44 энгийн иргэний цогцос олджээ

Харьков хотоос холгүй нурсан барилгаас 44 энгийн иргэний цогцос олджээ

Украины Харьков мужаас 120 км зайд орших Изюм хотын таван давхар байшингийн нурангис 44 энгийн иргэний цогцос олдсон талаар тус улсын албаныхан мэдээллээ.

Энэ талаар Харьков мужийн амбан захирагч Олех Сынахубов Telegram хуудсандаа "Энэ бол Оросын эзлэн түрэмгийлэгчдийн энгийн иргэдийн эсрэг хийсэн бас нэгэн аймшигт дайны гэмт хэрэг" гэсэн байна. Одоогоор Оросын талаас энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: Aljazeera