Өнгөрсөн шөнө ОХУ Чернигов, Сумы мужууд руу удирдлагагүй пуужин харвасан гэв

Өнгөрсөн шөнө ОХУ Чернигов, Сумы мужууд руу удирдлагагүй пуужин харвасан гэв

ОХУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн шөнө Украины Сумы болон Чернигов мужууд руу довтолсон хэмээн албаныхан мэдээллээ.

Украины улсын хилийн алба “Дайсны онгоцууд Сумы мужийн хилийн нутаг дэвсгэрт хоёр удаа удирдлагагүй пуужин харвасан. Мөн Оросын Новые Юрковичи тосгоноос Черниговын нутаг дэвсгэр рүү миномётоос буудсан” гэж "Telegram" хуудсандаа бичсэн байна.

Эх сурвалж: Aljazeera