В.Путин өөрийн ойрын холбоотон, штабын дарга Сергей Ивановыг огцруулах зарлиг гаргажээ

В.Путин өөрийн ойрын холбоотон, штабын дарга Сергей Ивановыг огцруулах зарлиг гаргажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн ойрын холбоотын, штабын дарга Сергей Ивановыг ажлаас нь чөлөөлөх зарлиг гаргасан тухай Кремль мэдэгдлээ.

Өдгөө 63 настай Иванов Зөвлөлт ба Оросын улс төр, цэргийн зүтгэлтэн юм. Тэрбээр 2016 оноос хойш ОХУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчныг хамгаалах, экологи, тээврийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр ажиллаж байсан. ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн. Тэрбээр өмнө нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, мөн ЗХУ-ын үеийн КГБ-ын тагнуулын албанд Путинтэй хамт ажиллаж байсан юм.  

Эх сурвалж:Aljazeera