Орос-Монголын форумыг Улаан-Үдэд зохион байгуулахыг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч дэмжсэн гэж МЭДЭЭЛЖЭЭ

Орос-Монголын форумыг Улаан-Үдэд зохион байгуулахыг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч дэмжсэн гэж МЭДЭЭЛЖЭЭ

ОХУ Украины газар нутаг руу түрэмгийлсэн тул дэлхийн ихэнх улс орнууд Орост бүх төрлийн хориг тавьж байна. Гэтэл энэ өдрүүдэд Оросын нэр бүхий албан тушаалтнууд Монгол Улсыг гэх болсон нь тэд манай улсын холбоотноо болгох, цаашлаад эдийн засгийн хоригт оруулах эрсдэл ч байхыг ч үгүйсгэхгүй. 

Тэгвэл, энэ тавдугаар сарын 27-28 /2022.05.27-28/ ны өдрүүдэд Буриадын Улаан-Үд хотын спорт цогцолборт Орос-Монголын форум “Орос-Монгол. Шинэ бодит байдалд түншлэл” хэмээх уулзалт зохион байгуулагдахаар болсон талаар Baikal.daily.ru сайт нийтэлжээ. Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тус форумыг Буриад улсын тэргүүн Алексей Цыденов санаачилсан бөгөөд түүний санаачилгыг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алс Дорнодын Холбооны тойрог дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Ю.Трутнев дэмжсэн гэжээ.

Тус форумын үеэр бизнес, төр засгийн төлөөлөгчид Орос, Монголын хөрөнгө оруулагчдад үзүүлэх бүх ашиг тус, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ямар төслүүд хамгийн сонирхолтой, ирээдүйтэй байгаа талаар ярилцаж, үзэсгэлэн зохион байгуулах аж. Мөн онлайн хэлбэрээр нийтдээ мянга орчим оролцогчид оролцох төлөвтэй байгаа гэсэн бөгөөд дараах сэдвээр хэлэлцэх аж.

  • Монгол, Оросын гадаад эдийн засгийн үйл ажиллагааны зохион байгуулалт:
  • төсөл, хэтийн төлөв;
  • Логистикийн хурцадмал байдлыг арилгах;
  • Харилцан санхүүгийн тооцоо хийх;
  • Тээвэр логистикийн цогцолборыг хөгжүүлэх хэтийн төлөв;
  • Буриадын аялал жуулчлалын боломжийн талаар танилцуулах;
  • Монгол Улсын аялал жуулчлалын боломжийн талаар танилцуулах;
  • Дорно дахины анагаах ухаан - өргөжүүлэх хэтийн төлөв;
  • Түнш орнуудын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд гарсан инноваци;
  • Гадаадын хөрөнгө оруулагчидтай ажиллах механизмыг боловсронгуй болгох;
  • Буриад, Монголын хөрөнгө оруулалтын боломжийн талаар танилцуулах;
  • Онцгой дэглэм, татваргүй бүс гэх мэт.

гэжээ.