АНУ-ын сенаторууд ОХУ-ыг терроризмыг дэмжигч улсын жагсаалтад оруулах тогтоол танилцууллаа

АНУ-ын сенаторууд ОХУ-ыг терроризмыг дэмжигч улсын жагсаалтад оруулах тогтоол танилцууллаа

АНУ-ын сенаторууд ОХУ-ыг терроризмыг дэмжигч улсын жагсаалтад оруулахыг уриалсан тогтоол танилцууллаа.

Тогтоолыг Бүгд найрамдах намын Линдси Грэхэм, Ардчилсан намын гишүүн Ричард Блументал нар санаачилсан байна. Тэд ОХУ Украин руу довтолж буйг болон өмнө нь Сири, Чеченийн дайчдыг ч дэмжиж байсан талаар дурджээ. 

Украины парламентын гишүүд өнгөрсөн долоо хоногт Буча, Мариуполь болон Украины бусад хотод үйлдсэн харгис хэрцгий үйлдлүүдийг дурдаж, Оросыг “терроризмыг ивээн тэтгэгч” гэж хүлээн зөвшөөрөхийг АНУ-аас шаардах санал хураалт явуулсан юм.

Эх сурвалж: Aljazeera