Израиль Сирийн баруун хойд хэсэгт агаараас цохилт  өгчээ

Израиль Сирийн баруун хойд хэсэгт агаараас цохилт өгчээ

Израиль Сирийн баруун хойд хэсгийн Эль-Кунейтра мужийн Хадер сууринд агаараас цохилт өгчээ. Энэ талаар Сирийн Сана агентлаг  мэдээллээ.

"Израиль Кунейтрийн хойд хэсэг дэх Хадер суурингийн орчимд пуужингийн цохилт өгсөн. Материаллаг хохирол учирсан, хүн амиа алдаж, гэмтэж бэртээгүй" хэмээн эх сурвалж мэдээлжээ. 

Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын дунд үеэр Израиль Сирийн нийслэл орчимд агаараас цохилт өгч байв. Израилийн цэргүүд Голаны өндөрлөг талаас Сирийн нийслэл Дамаск хотын хэд хэдэн хэсэг рүү цохилт өгсөн байна.