Их Британи түүхэндээ анх удаа нутаг дэвсгэрээсээ хиймэл дагуул хөөргөнө

Их Британи түүхэндээ анх удаа нутаг дэвсгэрээсээ хиймэл дагуул хөөргөнө

Их Британи энэ зун түүхэндээ анх удаа нутаг дэвсгэрээсээ хиймэл дагуул хөөргөнө гэж тус улсын Батлан хамгаалах яам мягмар гарагт /2022.05.10/ мэдэгджээ.

Тус яамны мэдээлснээр, радио дохио, дүрс мэдрэгч ашиглан янз бүрийн объектыг хянахад ашигладаг хоёр бичил хиймэл дагуул хөөргөнө. Хиймэл дагуулуудыг “Airbus Defence and Space” консорциум зохион бүтээж, Английн “In-Space Missions Ltd” компани АНУ-ын цэрэг-сансрын тагнуулын агентлаг зэрэг олон улсын түншүүдтэй хийж буй Их Британийн цэргийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэсэн байна.

Хиймэл дагуулуудыг “Prometheus-2” хөтөлбөрийн хүрээнд Английн баруун өмнөд хэсэгт орших Ньюки нисэх буудлын нутаг дэвсгэрээс хөөргөх бөгөөд Америкийн “Virgin Orbit” компанийн “LauncherOn” зөөгч пуужингийн тусламжтайгаар дэлхий орчмын тойрог замд оруулах бол уг пуужинг "Cosmic Girl” хэмээх нэртэй, шинэчлэн өөрчилсөн “Boeing 747” нисэх онгоцноос хөөргөнө.




Өнөөдөр луу өдөр

11 цагийн өмнө