Хятадын засгийн газрын дэмжлэгтэй компани Оросоос түүхий нефть авна

Хятадын засгийн газрын дэмжлэгтэй компани Оросоос түүхий нефть авна

Хятадын засгийн газрын дэмжлэгтэй түүхий эд, газрын тосны худалдаа эрхэлдэг Шаньдун боомтын олон улсын худалдааны компани Оросоос энэ сард түүхий нефть авахаар болсон талаар “Reuters” агентлаг мэдээллээ.

Тус компани албан ёсны мэдэгдэлдээ “энэ сарын дундуур нийт 100 мянган тонн нефтийг Шаньдун мужид хүргэхээр төлөвлөж байна” гэжээ. Энэ нь Бээжингийн үндэсний нефтийн томоохон компаниудаас бусад Хятадын фирм Оросын ханган нийлүүлэгчээс газрын тос шууд худалдан авч буй анхны тохиолдол юм.

Эх сурвалж: Aljazeera




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө