ФОТО: Украинчууд хоёр понтон гүүр устгасныг хиймэл дагуул болон дроны зурагт харуулжээ

ФОТО: Украинчууд хоёр понтон гүүр устгасныг хиймэл дагуул болон дроны зурагт харуулжээ

Украинчууд сүүлийн 24 цагийн дотор Оросууд Луганск мужийн “Сиверский Донец” голыг гатлах гэсэн хоёр ч удаагийн оролдлогыг зогсоож, Билоривка орчмын хоёр ч понтон гүүрийг дэлбэлжээ.

Blacksky

Тодруулбал, Тагнуулын “BlackSky” фирмийн цуглуулсан хиймэл дагуулын зурагт энэ сарын 10 /2022.05.10/-нд Украины их бууны буудлага ойр орчмын газарт цохилт өгснийг харуулжээ. Харин дроны бичлэг нь цохилтын дараах байдлыг харуулсан байна. 

Дроны дүрс

Тухайлбал, Дроны зурагт “Сиверский Донец” голын баруун эргийн гүүрний нэг үзүүрт утаа гарч байгаа нь харагдана. Мөн зүүн эрэг, тэр дундаа Оросын цэргийн автомашинуудын эргэн тойронд цохилтын тогоо, мөн утаа харагдах аж. Цохилтын улмаас гүүрний хагас нь сүйрч, живжээ. Харин эхний цохилтын дараа Оросууд голын дээгүүр хоёр дахь понтон гүүр барих гэж оролдсон нь тодорхой байгаа бөгөөд тэр гүүрийг ч бас хэд хэдэн цэргийн машинуудын хамт украинчууд дэлбэлжээ. Харин Оросууд “Сиверский Донец” гол дээгүүр гүүр барих оролдлогоо дахин үргэлжлүүлж байна гэж Луганск мужийн цэргийн дарга С.Хейдей өчигдөр /2022.05.11/ мэдэгдсэн байна. Тэрээр, “Украинчууд тэднийг удаа дараа дэлбэлсэн” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN

Дроны дүрс

Дроны дүрс




Өнөөдөр гахай өдөр

38 минутын өмнө