БНАСАУ-д коронавирусийн анхны тохиолдол бүртгэгджээ

БНАСАУ-д коронавирусийн анхны тохиолдол бүртгэгджээ

БНАСАУ-д коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын төв хэвлэл өнөөдөр мэдээллээ.

Тодруулбал, цар тахал гарснаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрч байхад тус улсын нийслэл Пёньян хотод коронавирусийн Омикрон хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун эрх баригч намын улс төрийн товчоог яаралтай хуралдуулж халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг авах үүрэг даалгаврыг өгсөн тухай мэдээлжээ.