Хятадад зорчигч тээврийн онгоц хөөрөх-буух зурвасаас гарч, шатжээ

Хятадад зорчигч тээврийн онгоц хөөрөх-буух зурвасаас гарч, шатжээ

Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чунцин хотын “Жянбэй” олон улсын нисэх онгоцны буудалд “Tibet Airlines” компанийн зорчигч тээврийн онгоц хөөрөх үедээ хөөрөх-буух зурвасаас гарч, шатсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Осол өглөөний 8.00 цаг орчимд болсон бөгөөд бүх зорчигчийг шуурхай нүүлгэн шилжүүлсэн байна. Уг онгоцонд 113 зорчигч, багийн есөн гишүүн байсан байна. Ослын улмаас 40 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгджээ. Хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл ирээгүй байгаа юм. Ослын шалтгааныг мөн хараахан тогтоогоогүй байна.