Финляндын удирдагчид “НАТО-д элсэхийг дэмжинэ” гэж хамтарсан мэдэгдэл хийжээ

Финляндын удирдагчид “НАТО-д элсэхийг дэмжинэ” гэж хамтарсан мэдэгдэл хийжээ

Финландын удирдагчид өнөөдөр /2022.05.12/ хамтарсан мэдэгдэл хийж, НАТО-д элсэх хүсэлтийг дэмжиж байгаагаа мэдэгдэв. Харин тус байр суурь нь Финландын НАТО-д элсэх өргөдлийн талаарх албан ёсны шийдвэр биш юм.

Харин тус улсын Засгийн газар болон Ерөнхийлөгч ойрын хэдэн хоногт НАТО-д элсэх тухай шийдвэрээ гаргах төлөвтэй байна гэж Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээллээ. Учир нь НАТО-д элсэх өргөдөл гаргах эцсийн шийдвэрийн ирэх долоо хоногийн эхээр Финландын парламентад санал хураалт явуулах ажээ. Энэ талаар Финландын парламентын гишүүн Й.Коскинен “гишүүдийн дийлэнх олонхи дэмжинэ гэж найдаж байна. Тодруулбал, бүрэн хурлаар 200-аас 180 орчим нь гишүүнчлэлийг дэмжинэ гэж бодож байна” гэж CNN агентлагт ярьжээ.

Эх сурвалж: CNN