Украины явган цэргийн командлагч "Азовсталаас нүүлгэн шилжүүлэхэд туслах"-ыг Илон Маскаас хүсчээ

Украины явган цэргийн командлагч "Азовсталаас нүүлгэн шилжүүлэхэд туслах"-ыг Илон Маскаас хүсчээ

Украины Зэвсэгт хүчний 36-р тэнгисийн явган цэргийн бригадын командлагч С.Волынский АНУ-ын тэрбумтан Илон Маск руу хандаж, Мариуполь хотын Украины хамгаалагчдыг Азовсталь үйлдвэрээс нүүлгэн шилжүүлэхэд туслахыг хүссэн байна. Цэргийн албан хаагч өөрийн твиттер хуудсандаа уриалга гаргажээ.

Түүний хэлснээр, Илон Маск бол хүмүүст урам зориг өгч, хүн төрөлхтнийг боломжгүй зүйлд итгүүлсэн хүн юм. Түүний хувьд шийдвэрлэх боломжгүй ажил гэж байхгүй аж. 

С.Волынский "Тэд таныг өөр гаригаас хүмүүст боломжгүй зүйлд итгэхийг заах гэж ирсэн гэж хэлдэг. Би амьд үлдэх бараг боломжгүй газар байна. Азовсталаас өөр улс руу гарахад бидэнд туслаач. Хэрэв тийм биш бол чи хэн бэ? Надад хэлээч" гэж твиттертээ бичжээ. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Эх сурвалж: focus.ua