Оросын хөлөг онгоц Украинаас хулгайлсан үр тариаг Крымээс зөөж байсныг хиймэл дагуулын авсан зурагт харуулжээ

Оросын хөлөг онгоц Украинаас хулгайлсан үр тариаг Крымээс зөөж байсныг хиймэл дагуулын авсан зурагт харуулжээ

Украинаас хулгайлсан үр тариа ачсан Оросын худалдааны хөлөг онгоцыг Газар дундын тэнгисийн дор хаяж нэг боомтоос буцаасан бөгөөд одоо Сирийн Латакиа боомтод байгаа гэж Украины албаны хүмүүс мэдэгджээ.

Дөрөвдүгээр сарын 28 /2022.04.28/-нд хөлөг онгоц Крымын гол боомт болох Севастополийн боомт дээр байгаа нь хиймэл дагуулын зургаас харагдсан байна. Тус хөлөг онгоц нь задгай тээвэрлэгч “Матрос Позынич” болохыг тогтоожээ. Харин хиймэл дагуулын зураг болон хяналтын мэдээгээр “Матрос Позынич” хөлөг сүүлд Босфорын хоолойгоор дамжин Египетийн Александрия боомт руу явсан байна. Украины албаныхны мэдээлж буйгаар 30 мянган тонн орчим Украины улаан буудай тус онгоцонд ачигдсан байгаа аж.

Эх сурвалж: CNN

Тээвэрлэгч Матрос Позынич хөлөг онгоц 5 дугаар сарын 8-нд Сирийн Латакиа боомтод харагджээ. (Maxar Technologies)