ФОТО: Оросын десантын онгоц Украины пуужингаас зайлсхийж байгааг хиймэл дагуулын зурагт харуулжээ

ФОТО: Оросын десантын онгоц Украины пуужингаас зайлсхийж байгааг хиймэл дагуулын зурагт харуулжээ

Максар Технологийн компанийн хиймэл дагуулаас авсан шинэ зурагт, “Украины өмнөд хэсэгт орших Могойн арлын ойролцоо өчигдөр /2022.05.12/ пуужингийн цохилт болсон”-ыг харуулжээ.

Тодруулбал, Хар тэнгист байх Оросын Серна ангиллын десантын хөлөг онгоцны дэргэд хоёр ширхэг утаа гарч байгаа нь харагджээ. Энэ үеэр тус усан онгоц огцом эргэлт хийж байгааг харуулсан байна. Арлын ойролцоо живсэн өөр нэг хөлөг онгоцны хажууд хүнд өргөгч кран бүхий харагдах аж. Харин тус усан онгоц хэрхэн живсэн нь тодорхойгүй байгаа ч ням гараг /2022.05.08/-т Одесса мужийн цэргийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч С.Братчук хэлэхдээ, “Раптор ангиллын эргүүлийн хоёр завь дээрээс гадна десантын завь сүйрсэн байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

5 дугаар сарын 12-нд Могойн арлын ойролцоо Серна ангиллын десантын хөлөг болон өөр живсэн хөлөг онгоцны хамт харагдаж байна. (Maxar Technologies)

Хиймэл дагуулын зурагт 5 дугаар сарын 12-нд Могой арал дээр эвдэрсэн нисдэг тэрэг харагдана. (Maxar Technologies)