Буриад, Монголын сайн дурынхан “идэвхтэй урт наслах” чиглэлээр хамтран ажиллана

Буриад, Монголын сайн дурынхан “идэвхтэй урт наслах” чиглэлээр хамтран ажиллана

Энэ тавдугаар сард Буриадын сайн дурын нутгийн иргэдийн Байгаль нуурын буяны сан болон Улаанбаатар хотын ахмад үеийн хороо хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан талаар Буриадын хэвлэл онцолжээ.

Энэхүү гэрээ хэлэлцээр нь "Үл үзэгдэх хөгшин хүмүүсийн мөрөөдөл", "Улаан лиш" зэрэг сайн дурынхны хамтын ажиллагааг идэвхтэй явуулах чиглэлээр хөгжүүлэхэд туслах аж. Түүнчлэн олон улсын "Индэр 50+", ахмад үеийнхний сэдвийн хүрээнд ажиллаж буй удирдагчидтай зөвлөлдөх, сургах, нийгмийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах талаар Хүн амын нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн алба мэдээлсэн гэжээ.

Тус хэвлэлд мэдээлснээр, гэрээ хэлэлцээрийн дагуу Монголын төлөөлөгчдийг халуун дотноор угтан авсан бөгөөд буриад ёс заншлын дагуу зочдод хадаг, цагаан идээ барьж, ОХУ-ын Тэтгэвэр авагчдын холбооны Буриад бүсийн салбар, Асрамжийн төвөөс дурсгалын зүйл гардуулсан  гэв.