"Монголын гурван иргэн Оросоос алимны мод, төмс зэргийг экспортолсон" хэмээн ОХУ-д хариуцлага үүсгэжээ

"Монголын гурван иргэн Оросоос алимны мод, төмс зэргийг экспортолсон" хэмээн ОХУ-д хариуцлага үүсгэжээ

ОХУ-д гурван Монгол иргэнийг алимны мод, төмс зэргийг эрүүл ахуйн гэрчилгээгүй экспортолсон хэмээн захиргааны хариуцлага үүсгэжээ.

Тодруулбал, Монгол Улсын гурван иргэн ОХУ-аас Хиагт шалган нэвтрүүлэх боомтын гаалийн постоос нэвтрэх үеэр гар тээшиндээ 34 кг орчим 13 тор хүнсний төмс, цаасан уутанд гурван сарнай цэцгийн үндэс, нэг цээнэ цэцгийн үндэс, нэг шар алимны модны суулгац, гурван ширхэг үхрийн нүдний суулгац тус тус авч явсан байна. Тус ургамал, хүнсний ногоо зэргийг авч явахдаа “ургамал эрүүл ахуйн байдлыг баталгаажуулсан баримт бичиг байгаагүй” цаашлаад энэ нь тариалангийн материалыг экспортолох нь өөрөө зөрчил гэж үзэн захиргааны хариуцлага хүлээлгэсэн байна.

Эрхүү Муж. Хиагт шалган нэвтрүүлэх боомт

Эрхүү Муж. Хиагт шалган нэвтрүүлэх боомт

Эрхүү Муж. Хиагт шалган нэвтрүүлэх боомт