"ОХУ-ын үйлдсэн гэх 11 мянган дайны гэмт хэргийг шалгаж байна" гэж Украины прокурор мэдэгджээ

"ОХУ-ын үйлдсэн гэх 11 мянган дайны гэмт хэргийг шалгаж байна" гэж Украины прокурор мэдэгджээ

Украины Ерөнхий прокурорын газраас, “Оросын цэргүүдийн үйлдсэн гэх нийт 11239 дайны гэмт хэргийг шалгаж байгаа бөгөөд үүнд улсын хэмжээнд 8000 орчим прокурор хамрагдаж байна” гэж мэдэгджээ. Энэ сарын 5 /2022.05.05/-нд Украины Ерөнхий прокурор И.Венедиктова Оросын арми дайны 70 хоногийн хугацаанд 9800 гаруй цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгдсэн. Мөн 21 настай орос цэрэг өнгөрсөн хоёрдугаар сард Украины Сумы мужид зэвсэггүй 62 настай эрэгтэйг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа гэж Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ.

Эх сурвалж: CNN