“В.Путин Финланд НАТО-д элсэх асуудал болон Украинд хийж байгаа дайны асуудлыг хэлэлцсэн” гэж ОХУ-ын тал мэдэгджээ

“В.Путин Финланд НАТО-д элсэх асуудал болон Украинд хийж байгаа дайны асуудлыг хэлэлцсэн” гэж ОХУ-ын тал мэдэгджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Финлянд, Швед хоёрыг НАТО-д элсэх боломж, мөн Украин дахь дайны явцын талаар ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй өчигдөр /2022.05.13/ хэлэлцсэн гэж Кремль мэдээлжээ.

Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков уулзалтын талаар РИА Новости агентлагт тайлбарлахдаа, "Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгу уулзалтад оролцогчдод Украин хийж байгаа цэргийн тусгай ажиллагааны явцын талаар мэдээлэл өгсөн. Мөн Финлянд, Швед улсууд НАТО-д элсэх шийдвэрийн талаар болон үүнтэй холбоотойгоор Оросын аюулгүй байдалд учирч болзошгүй аюул заналхийллийн талаар санал солилцсон” гэжээ. 

Эх сурвалж: CNN