Илон Маск “Твиттер”-ийг худалдан авах 44 тэрбум ам.долларын гэрээг түр хугацаагаар зогсоосон гэв

Илон Маск “Твиттер”-ийг худалдан авах 44 тэрбум ам.долларын гэрээг түр хугацаагаар зогсоосон гэв

Тэрбумтан Илон Маск “Twitter” компанийг 44 тэрбум ам.доллараар худалдан авахаа хэдхэн хоногийн өмнө зарласан билээ. Гэвч тэрбээр өчигдөр/2022.05.13/ “Твиттер”-ийг худалдан авах гэрээ, хэлцлээ түр хугацаагаар зогсоосон гэж мэдэгджээ.

Тодруулбал, твиттер сүлжээнд байх "хуурамч" хэрэглэгчдийн нэгдсэн мэдээллийг өгөхийг тус компаниас хүссэн байна. Түүний уг мэдэгдлийн дараа “Твиттер”-ийн хувьцааны үнэ 9.6 хувиар буурч, 40.71 ам.долларт хүрчээ. Гэхдээ Илон Маск гэрээ хэлцэлдээ тууштай хэвээр байгаагаа илэрхийлсэн байна. Илон Маск Твиттер сүлжээг худалдан авсны дараа бүх хуурамч хаягуудыг “цэвэрлэж”, тухайн хэрэглэгч өөрөө мөн эсэхийг баталгаажуулдаг болох амлалт өгөөд байгаа билээ.

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө