ОХУ-ын Украины ихэнх бүс нутгийг өөрсдийн мэдэлд оруулах төлөвлөгөө бүтэлгүйтсэн гэж Их Британийн БХЯ мэдэгдэв

ОХУ-ын Украины ихэнх бүс нутгийг өөрсдийн мэдэлд оруулах төлөвлөгөө бүтэлгүйтсэн гэж Их Британийн БХЯ мэдэгдэв

Их Британийн Батлах хамгаалахын яам Орос-Украины нөхцөл байдлын талаарх тагнуулын шинэчлэгдсэн мэдээллийг танилцууллаа. Тагнуулын мэдээнд:

  • Украины Херсон мужид байгаа Оросын томилсон цэрэг-иргэний засаг захиргаа тус мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах хүсэлтийг эрх баригчдад тавина.
  • Оросын түрэмгийллийн анхны төлөвлөгөөний гол хэсэг нь Украины ихэнх бүс нутгийг өөрсдийн эрх мэдэлд оруулж, иргэдийн дунд хуурамч санал асуулга явуулах байсан. Гэвч одоогоор зөвхөн Херсон мужид Оросыг дэмжигч орон нутгийн удирдлагыг томилоод байна.  Энэ нь Украин дахь улс төрийн зорилгодоо ахиц дэвшил гаргах гэсэн Оросын түрэмгийлэл бүтэлгүйтсэнийг харуулж байна.
  • Орос улс Херсон мужид санал хураалт явуулбал “тус мужийг Украинаас гарч, Оросын бүрэлдэхүүнд оруулах” хуурамч санал хураалт болгож хувиргах нь гарцаагүй. Харин мужийн иргэд Оросын эзлэн түрэмгийллийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, жагсаал хийх өндөр магадлалтай байна” гэжээ.



Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө