Их Британийн БХЯ: А.Лукашенко Орос-Украины дайнд цэргээ оруулахаас аль болох зайлсхийж байна

Их Британийн БХЯ: А.Лукашенко Орос-Украины дайнд цэргээ оруулахаас аль болох зайлсхийж байна

Их Британийн Батлан хамгаалахын яам ОХУ-Украины нөхцөл байдлын талаар тагнуулын шинэчилсэн мэдээллийг танилцуулжээ. Тагнуулын мэдээнд

  • Энэ сарын эхээр болсон сургуулилтын дараа Беларусь улс Украины хилийн дагуу тусгай ажиллагааны хүчин, мөн агаарын довтолгооноос хамгаалах, их буу, пуужингийн ангиудаа байрлуулж эхэлсэн.
  • Беларусийн цэргийн хүчин өнөөг хүртэл мөргөлдөөнд шууд оролцоогүй. Гэсэн  хэдий ч Беларусийн нутаг дэвсгэрээс Оросууд Киев, Чернигов руу дайрсан. Мөн Оросын тал Беларусийн нутаг дэвсгэрээс Украинд агаарын болон пуужингийн цохилт өгсөн.
  • Барууны болон Украины хориг арга хэмжээний улмаас Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко дайнд шууд цэргээ оруулахаас аль болох зайлсхийх хүсэлтэй байна” гэжээ.

Эх сурвалж: Aljazeera