ОХУ-ын цэргийн хүчин Украины гурван сөнөөгч онгоцыг устгасан гэж мэдэгдлээ

ОХУ-ын цэргийн хүчин Украины гурван сөнөөгч онгоцыг устгасан гэж мэдэгдлээ

ОХУ-ын цэргийн хүчин Украины гурван сөнөөгч онгоцыг устгасан гэж мэдэгдлээ. Тус улсын Батлан хамгаалахын яам “Манай хүчнийхэн Миколайв мужийн Евженовка, Харьковын Велика Комышуваха суурингийн ойролцоо Су-25 онгоцыг, Хар тэнгис дэх Могойн арлын ойролцоо Су-24 онгоцыг тус тус устгалаа” гэжээ.

Мөн ОХУ-ын өндөр нарийвчлалтай пуужин Харьков муж дахь командлалын хоёр цэгийг онож, Украины цэргүүд болон техник хэрэгсэл төвлөрсөн зэвсгийн агуулах болон бусад объектод цохилт өгсөн талаар мэдэгдэв. Үүнээс гадна Донецк, Луганск мужуудад ч цохилт өгсөн гэжээ. Одоогоор Украины талаас уг мэдээллийг баталгаажуулаагүй байна.

Эх сурвалж: Aljazeera