ШАЛГАЛТЫН ДҮН: ХСҮТ нь 620 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг гэрээ байгуулахгүй шууд худалдан авчээ

ШАЛГАЛТЫН ДҮН: ХСҮТ нь 620 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг гэрээ байгуулахгүй шууд худалдан авчээ

Хавдар судлалын үндэсний төвийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд шалгалт хийжээ. Уг мэдээллийг бид цувралаар хүргэх болно. Хамгийн эхний дугаарт, Хавдар судлалын үндэсний төвд хийсэн шалгалтын дүгнэлтийг хүргэж байна. 

Тус төвөөс хэд, хэдэн санхүүгийн зөрчил илэрчээ. Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төвийн эдийн засагч Д.Лхагвасүрэн эмийн орлогын нягтлан бодогч Э.Түмэнбаяр нар 2021 оны санхүүгийн тайлангийн аудитараар шаардсан баримтыг хугацаанд нь гаргаж өгөөгүй удаа дараа зөрчилтэй баримт материал ирүүлж, аудитын үйл ажиллагаанд саад учруулжээ. Тиймээс хуульд заасны дагуу дээрх хоёр албан тушаалтанд хариуцлага тооцож сахилгын шийтгэл ногдуулахыг ХСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүд даалгасан байна.  

Мөн тайлант онд 31.972.500 төгрөгийн эм, эмийн хэрэгслийг анхан шатны баримтгүй, орлогод авч, 620.586.500 төгрөгийн хэрэгслийг гэрээ байгуулахгүй шууд худалдан авсан байна. Цаашлаад шилэн дансанд мэдээлэл оруулахдаа хоцруулсныг зөрчил гэж үзэн засч залруулахыг Үндэсний аудитын газраас даалгажээ. 

 

 

 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө