"Оросын үйлдсэн дайны гэмт хэргийн нотлох баримт”-ыг баталгаажуулах хөтөлбөрөө АНУ-ын Төрийн департамент зарлажээ

"Оросын үйлдсэн дайны гэмт хэргийн нотлох баримт”-ыг баталгаажуулах хөтөлбөрөө АНУ-ын Төрийн департамент зарлажээ

Өчигдөр /2022.05.17/ АНУ-ын Төрийн департамент “Украины нутаг дэвсгэрт үйлдэгдсэн дайны гэмт хэрэг болон бусад харгис хэрцгий үйлдлүүдийг олноор нь олж авах, шинжлэх, нотлох баримтыг олон нийтэд хүргэх” шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ зарлажээ

Тус хөтөлбөр нь "Ерөнхийлөгч В.Путины харгис дайны үеийн Оросын хүчний үйл ажиллагааны талаарх нээлттэй эх сурвалжийн нотлох баримтыг баталгаажуулах, түгээх ажлыг багтаасан" гэж Төрийн департаментаас тэмдэглэжээ. Мөн олон улсын хууль эрх зүйн стандартад нийцсэн сансрын зураг, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцсан мэдээлэл зэрэг олон нийтэд болон арилжааны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хадгалж, цаашид хариуцлагын механизмд ашиглах болно" гэжээ.

Эх сурвалж: CNN