НАТО-гийн тэргүүн Финланд, Шведийн элчин сайд нартай өнөөдөр уулзана гэжээ

НАТО-гийн тэргүүн Финланд, Шведийн элчин сайд нартай өнөөдөр уулзана гэжээ

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенберг өнөөдөр /2022.05.18/ Финланд, Шведийн Элчин сайд нартай уулзана гэж НАТО мэдэгджээ. Учир нь энэ долоо хоногийн эхээр дээрх хоёр улс НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлсэн тул уг уулзалт болж байгаа аж. 

Финланд, Швед улсууд НАТО-д элсэх өргөдлөө өнөөдөр /2022.05.18/ гардуулна гэж Шведийн Ерөнхий сайд М.Андерссон өнөөдөр өглөө мэдэгдсэн байна. Финланд, Швед улсын удирдагчид Пүрэв гараг /2022.05.19/-т АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: CNN