132 хүн амь үрэгдсэн Хятадын онгоцны ослыг "санаатай үйлдсэн байж болзошгүй" гэж АНУ-ын тайланд дурджээ

132 хүн амь үрэгдсэн Хятадын онгоцны ослыг "санаатай үйлдсэн байж болзошгүй" гэж АНУ-ын тайланд дурджээ

Энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр /2022.03.21/ Хятадын өмнөд нутагт “China Eastern Airlines” компанийн Boeing 737 нисэх онгоц осолдож бүх зорчигч нь амь үрэгдсэн аймшигт осол болсон билээ.

Тус онгоцонд нийтдээ 132 хүн зорчиж байсан бөгөөд Хятадын агаарын тээврийн сүүлийн 30 жилийн түүхэнд гарсан хамгийн том осолд тооцогдоод байгаа юм. Онгоцыг АНУ үйлдвэрлэсэн тул ослын шалтгааны мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Америк мэргэжилтнүүд осол санаатай байж магадгүй гэх дүгнэлтийг тайланд дурдсаныг "Wall Street Journal" мэдээлжээ.

Тодруулбал, “Boeing 737-800-ийн хар хайрцагны бичлэгээс үзвэл нисгэгчдийн бүхээг дотор явж байсан хэн нэгэн онгоцыг эгц доош унагах командыг өгсөн байсан” гэх мэдээллийг авсан бөгөөд тухайн үед онгоц жигд өндөр хурдтай явж байгаад нэг минут дотор гэнэт 20 мянган фут өндрөөс бууж осолдсон гэжээ.

Эх сурвалж: The Guardian