Хиагтын боомт дээр урт дараалал үүсгэхгүйн тулд хилээр гарах тохиромжтой цагийн зохицуулалтыг ОХУ-ын талаас хийжээ

Хиагтын боомт дээр урт дараалал үүсгэхгүйн тулд хилээр гарах тохиромжтой цагийн зохицуулалтыг ОХУ-ын талаас хийжээ

Энэ оны гуравдугаар сарын 30-ны өдөр /2022.03.30/ ОХУ Монголд хилээ нээсэн.

Тэгвэл Хиагт шалган нэвтрүүлэх боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн өдөр бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан гаалийнхан урт дараалал үүсгэхгүйн тулд хилээр гарах хамгийн тохиромжтой цагийн зохицуулалтыг хийжээ.

Тодруулбал, Монголоос Орос руу орж буй хамгийн оргил ачаалалтай үе 06:00-12:00 цаг байдаг бол Оросоос Монгол руу 17:00-24:00 цаг хүртэл ачаалалтай байдаг аж. Коронавирусын хязгаарлалтыг цуцалсны дараа Хиагт шалган нэвтрүүлэх боомтоор өдөрт мянга гаруй хүн, 300 гаруй автомашин нэвтэрч байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны хооронд Орос, Монголын хилээр 48 мянга гаруй хүн, 13,6 мянган автомашин, 397 суудлын автобус нэвтэрсэн гэж Буриадын гаалийнхан мэдээллээ.

Иймд Буриадын гаалиас оргил ачааллын өдрүүдэд жижүүрийн тоог нэмэгдүүлж, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шуурхай арга хэмжээ авах зорилгоор гаалийн байцаагчид хилийн албатай хамтран тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд хамрагдах цагийг өдөр бүр тогтмол хянах аж.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө