Их Британи, Унгар, Монголын хамтарсан "1242-Баруунд хүрэх гарц" түүхэн кинонд Оскарын шагналт жүжигчин дүр бүтээнэ

Их Британи, Унгар, Монголын хамтарсан "1242-Баруунд хүрэх гарц" түүхэн кинонд Оскарын шагналт жүжигчин дүр бүтээнэ

Их Британи, Унгар, Монголын хамтын бүтээл болох “1242-Gateway to the West" буюу "Баруунд хүрэх гарц" кинонд Оскарын шагналын эзэн Кевин Спейси дүр бүтээхээр болжээ.

Тодруулбал, Кевин Спейсигийн хувьд 2017 онд хүчирхийллийн хэрэгт холбогдож кино салбарт огт гаралгүй байснаас хойших хамгийн том уран бүтээлдээ энэ оны аравдугаар сараас дүр бүтээхээр болсныг онцолсон байна.

Тус кино нь Монголын эзэнт гүрний баруун хязгаарын жанжин командлагчаар сонгогдсон Чингис хааны ач хүү Бат хааны тухай өгүүлэх бөгөөд мөн Эрик Робертс, Кристофер Ламберт, Теренс Стэм нар тогложээ. Гэхдээ одоогоор нэрт жүжигчин Спейсиг гол дүр болох Чингис хааны ач хүүгийн дүрд тоглоогүй гэж таамаглаж байгаа талаар олон улсын хэвлэл дурдсан байна.

Эх сурвалж: Vulture