БИДНИЙ ТУХАЙ: Монголын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд БНХАУ-аас 4 сая юанийн тусламж үзүүлсэн

БИДНИЙ ТУХАЙ: Монголын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд БНХАУ-аас 4 сая юанийн тусламж үзүүлсэн

Монгол Улсын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд БНХАУ-аас тус улсад 4 сая юан/1.8 тэрбум төгрөг/-ийн тусламж үзүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

БНХАУ-ын талаас тусламжийг энэ сарын 11-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Дорноговь зэрэг хил орчмын бүс нутагт халдварын хяналтын дэглэмийг бэхжүүлэхэд зарцуулах аж. 

Тусламжийг ӨМӨЗО-ны Бугат, Хөлөн-Буйр, Баяннуур болон Эрээн, Хянган, Шилийн-гол зэрэг хот, Монгол-Хятадын Засгийн газар хоорондын хамтарсан комисс, Яамны дэмжлэгтэйгээр үзүүлж байна хэмээн БНХАУ-ын гадаад хэргийн яам мэдээлжээ. 2021 онд Монголын боомтуудын хэвийн ажиллагааг хангахад Хятадын талаас 300 мянган юанийн тусламж үзүүлсэн байна.

Эх сурвалж: Xinhua




Өнөөдөр луу өдөр

11 цагийн өмнө