С.Паламарыг чөлөөлөхийн тулд бидэнд олзлогдсон оросууд хэрэгтэй гэж мэдэгджээ

С.Паламарыг чөлөөлөхийн тулд бидэнд олзлогдсон оросууд хэрэгтэй гэж мэдэгджээ

Украины Зэвсэгт хүчний агаарын довтолгооны бригадын офицер Ю.Кочевенко, "Азовсталь"-ын дэд командлагч С.Паламартай ярилцсан агуулгаа твиттертээ хуваалцаж, Оросын цэргийн олзлогдогчдыг аль болох олон болгохыг зөвлөжээ. Харин тэрээр дараа нь тус бичлэгээ устгасан байна.

Түүний хэлснээр, “Агаарын десантын бригадын бүх шүхэрчид болон Украины бүх оршин суугчдад урам зориг өгч байгаа С.Паламарт талархал” илэрхийлжээ. Мөн тэрээр, “Тэд ганц л зүйлийг асуусан. Аль болох олон хоригдол авахыг хүсч байна. Та яагаад гэдгийг ойлгож байна. Мөн би домогт баатруудын хүсэлтийг Украины бүх зэвсэгт хүчинд хүргэж байна" гэж тэмдэглэжээ. Учир нь Оросууд "Азовсталь"-ын цэргүүдийг Ростов, Таганрог дахь урьдчилан хорих төвд байрлуулсан гэж мэдээлж байгаа аж. Мөн ОХУ-ын хэвлэлийн эх сурвалжууд Украинчуудыг олзлогдсон оросуудтай солилцох "чухал объект" гэж нэрлэж байгаа ажээ.

Эх сурвалж: focus.ua




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө