КОНСУЛ: Сингапур улс руу зорчих иргэдийн анхааралд

КОНСУЛ: Сингапур улс руу зорчих иргэдийн анхааралд

Сингапур Улс нь 2022 оны 4 дүгээр сараас эхлэн тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцины 3 болон түүнээс дээш тунд хамрагдсан гадаадын иргэдийг хүлээн авч эхэлсэн бөгөөд ДЭМБ-д зөвшөөрөгдсөн дараах вакцинд хамрагдсан иргэд тус улсад зорчих боломжтойг мэдэгдэж байна.

Үүнд:

  1. Pfizer-BioNTech/Comirnaty
  2. Moderna
  3. Astrazeneca
  4. Covishield
  5. Janssen
  6. Sinopharm
  7. Sinovac
  8. Covaxin
  9. Novavax

Сингапурт зорчихоос 72 цагийн өмнө https://eservices.ica.gov.sg/sgarrivalcard/ цахим холбоосоор нэвтэрч “SG Arrival Card”-ыг бөглөх, “Trace together” https://www.tracetogether.gov.sg/ аппликейшныг гар утсандаа суулгасан байх, вакцины гэрчилгээний англи хэлээрх хувийг биедээ авч явах шаардлагатай. Сингапур Улсын хилээр нэвтрэхэд гадаад паспортад тэмдэглэгээ хийхгүй, харин Сингапурт байх хугацааг заасан “E-Pass”-ыг зорчигчийн цахим шууданд илгээх тул уг цахим зөвшөөрлийг хэвлэж, биедээ авч явахыг анхаарна уу.

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдаагүй 13 болон түүнээс дээш насны зорчигчид Сингапур Улсад зорчихоос 48 цагийн дотор бх-ПГУ шинжилгээ өгч, “сөрөг” хариутай байх шаардлагатай бөгөөд хилээр нэвтэрснээс хойш 7 хоног тусгаарлагдаж, тусгаарлалтын төгсгөлд бх-ПГУ шинжилгээнд хамрагдана. Гадаад харилцааны яамны Консулын газрын зүрээс Сингапур Улс руу зорчих иргэдэд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр зорилгоор аялалын эрүүл мэндийн даатгалд хамрагдах болон тус улс руу зорчиход шаардлагатай зарим мэдээлэлтэй танилцахыг зөвлөж байна.

https://www.ica.gov.sg/public-education/roll-out-of-e-pass-to-all-checkpoints-and-launch-of-ica's-e-pass-enquiry-portal

https://safetravel.ica.gov.sg/arriving/overview#vaccination

https://safetravel.ica.gov.sg/arriving/overview#checklist




Өнөөдөр морь өдөр

56 минутын өмнө

Улаанбаатарт 28 градус дулаан байна

23 цагийн өмнө

Шуурхай мэдээ